Байгаль орчны улсын байцаагч нарт сургалт явууллаа

Нийтлэгдсэн огноо: 2016-05-05

Энэ сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн 17 сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, ой ангийн дарга нарт олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд сургаж, дадлагажуулах, эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, Ой, хээрийн түймэр, усны осол, хүчтэй салхи шуурганы нөхцөл байдал үүссэн үед Онцгой байдлын газартай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, иргэдийг татан оролцуулах, хор уршгийг арилгах арга ажиллагаанд сургах, дадлагажуулах зорилгын хүрээнд Онцгой байдлын газар, ДЗМОУБ Сэлэнгэ ОНХХ-тэй хамтран сургалт зохион байгууллаа.

Сургалтын үйл ажиллагааны төгсгөлд хэлэлцүүлэг зохион байгуулж, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, ой ангийн дарга нарт тулгамдаж буй асуудал, санал гомдолыг сонсож зарим асуудлуудад Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатар хариулт өгч харилцан ярилцаж үр дүнд суурилсан сургалт явуулсан байна.
0
Сэтгэгдэл бичигдсэн байна

Сэтгэгдэл бичигдээгүй байна.

Сэтгэгдэл бичих