Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах, тээвэрлэх, ашиглах зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал, тэмдэгтийн хураамж

Нийтлэгдсэн огноо: 2015-09-21

  Бүрдүүлэх материал:
1. Албан бичиг болон хавсралт хүснэгтээр химийн бодисын нэр томъёо, тоо хэмжээ, импортлох улс, хилийн боомт, зөвшөөрлийн төрлөө тодорхой бичих / excel хүснэгт 1-ийн загвар харна уу/
2.ААН-ийн гэрчилгээний хуулбар нотариатаар батлуулсан байх
3.БОН байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан /эх хувь/
4.Импортолж байгаа бол худалдааны гэрээ, тээвэрлэлтийн гэрээ /монгол, англи, орос хэлээр орчуулсан бол баталгаатай байх
5.Химийн бодисын хор аюулын лавлах мэдээлэл, MSDS /монгол, англи, орос/
6.Пестицид, химийн бордоо импортлох бол ХХААХҮ- үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, ариутгал халдваргүйтлийн бодис бол ЭМЯ-ны тусгай зөвшөөрөл
7.Урд авч байсан химийн бодисын ашиглалт, үлдэгдлийн тайлан /excel хүснэгт 2-ын загвар харна уу/ доорхи email хаягаар илгээх, баталгаажуулсан хуулбар өгөх
8. Мэргэжлийн хяналтын байцаагчийн ажлын байрны дүгнэлт /Агуулах, ажлын байр г.м/
9. Тухайн бодис, түүний хольц хаягдлыг устгах аргачлал, тээвэрлэх арга
 
1
Сэтгэгдэл бичигдсэн байна
  1. test, test [2016-04-01 03:00:18]

    test

Сэтгэгдэл бичих