Хог хаягдлын үйл ажиллагааг зохицуулах журам

Нийтлэгдсэн огноо: 2015-09-21

Журмын төсөл

Хог хаягдлын үйл ажиллагааг зохицуулах журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.Энэхүү журмыг айл өрх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дагаж мөрдөнө.
2.Журмаар дараах үйл ажиллагааг зохицуулна.
1.    Хог тээвэртэй холбоотой төрийн байгууллагын эрх, үүрэг
2.    Хог хаягдлыг ангилан ялгах,дахин боловсруулах, эргүүлэн ашиглах,Аюултай хог хаягдлыг устгах / ЭМГ /
3.    Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах арга хэмжээ, түүнд тавигдах шаардлага
4.    Хог тээвэрлэгчийг сонгон шалгаруулах
5.    Хог цуглуулах, тээвэрлэх, устгах үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлага
6.    Хог тээвэрлэгчтэй гэрээ байгуулах санхүүжүүлэх
7.    Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэх
8.    Хог хаягдлыг бууруулсан, дахин ашигласан иргэн аж ахуй нэгж, байгууллагыг урамшуулах
9.    Хүлээлгэх хариуцлага
 
Нэг.Хог тээвэртэй холбоотой төрийн байгууллагын эрх, үүрэг

 
Сумын Засаг дарга:
.Хог тээвэрлэгч байгууллагыг сонгон шалгаруулах, хог тээвэрлэгч байгууллагатай “Хог ачиж цуглуулах, тээвэрлэх, устгах гэрээ”-ний биелэлтэд хяналт тавих, хог ачиж, цуглуулах, тээвэрлэх, устгах үйл ажиллагааг санхүүжүүлэх, хяналт тавих;
Хог тээвэрлэгчтэй байгуулсан гэрээг дүгнэх, сунгах, цуцлах асуудлыг шийдвэрлэнэ.
Хог ачиж цуглуулах, тээвэрлэх, устгах үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал, гомдол, хүсэлтийг шуурхай шийдвэрлэх;
Хог хаягдлын талаар хууль тогтоомжийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хууль, журмын дагуу хариуцлага хүлээлгэх;
Сумын ИТХ-ын эрх, үүрэг
Засгийн газраас тогтоосон аргачлалын дагуу сумын хэмжээнд мөрдөгдөх хог хаягдлын үйлчилгээний хураамж, нормативыг батлаж мөрдүүлэх, хог ачиж цуглуулах, тээвэрлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавих,
Багийн Засаг дарга:
6.1.Сумын Засаг даргын Тамгын газартай хамтран багийн нутаг дэвсгэр хоггүй байгаа эсэхэд сард 1-2 удаа үзлэг хийж, тодорхойлолт гаргах;
6.2. Хог ачиж цуглуулах, тээвэрлэх, устгах үйлчилгээнд хяналт тавих;
6.4.Хангалтгүй ажилласан хог тээвэрлэгч байгууллагын гэрээг цуцлах саналыг сумын Засаг даргад хүргүүлэх;
6.5.Хог хаягдлын чиглэлээр мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн актуудыг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд сурталчилж, таниулах;
6.6.Хог хаягдлын талаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хууль, журмын дагуу хариуцлага хүлээлгэх;
6.7.Айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжийн хог ангилан ялгах үйл ажиллагаанд хяналт тавих;
Хоёр. Хог хаягдлыг хаях, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах арга хэмжээ, хог тээвэрлэгчид  тавигдах шаардлага
Сум, тосгон бусад суурин газарт оршин сууж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараах журмаар хог хаягдлаа хаяна.
  • Орон сууцанд оршин суугч нь тусгай хог хаягдлын бункер буюу тогтоосон цэгт хог хаягдлыг савлаж хаях
  • Гэр хороололд болон хог хаягдал хадгалах зориулалтын байгууламжгүй орон сууцанд оршин суугч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь сумын Засаг даргын тогтоосон хог хаягдал хадгалах түр цэгт тогтоосон хугацаанд савлаж хаяна
  • Энэ журманд зааснаас бусад овор, даац ихтэй хог хаягдлыг хаяхдаа хог хаягдал тээвэрлэх, устгах эрх бүхий байгууллагатай холбогдон хог хаягдлын норматив төлбөрийн хэмжээний дагуу хог үүсгэсний төлбөр төлж зориулалтын цэгт тээвэрлүүлнэ
  • Уул уурхай, томоохон үйлдвэр, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж байгууллага хог хаягдлын хураамжийг хог хаягдлын норматив төлбөрийн хэмжээний дагуу хог үүсгэсний төлбөрийг төсөвт төлж хог хаягдлын төвлөрсөн цэгт хаяна.
Хог ачиж цуглуулах, тээвэрлэх, устгах үйлчилгээнд тавигдах шаардлага:
а) Хог тээвэрлэх сонгон шалгаруулатанд тэнцсэн, мэргэжлийн байгууллага байх
б) Хог хаягдал тээвэрлэх автомашин нь эрүүл ахуйн шаардлага хангасан байх;
в) Тухайн сумын нутаг дэвсгэрт үүссэн ил задгай хог хаягдлыг бүрэн цэвэрлэх, ил задгай хоггүй байлгах;
д) Байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрийн хог хаягдлыг хог хаягдлын бүтэц онцлогт тохирсон хог тээврийн зориулалттай автомашинаар тээвэрлэх;
е) Хог ачиж, цуглуулах, тээвэрлэх үйлчилгээг үзүүлэхдээ харилцааны соёлтой байх;
ж) Хог хаягдлыг ачиж, цуглуулахдаа ил задгай хог хаягдал үүсгэхгүй байх;
з) Хог хаягдлыг тээвэрлэхдээ хог хаягдлыг ил гаргахгүй, цэвэр байдлыг хангах;
з) Хог тээврийн автомашиныг ажил дууссаны дараа угааж цэвэрлэн, ариутгалд оруулж байх;
и) Хог ачиж цуглуулах, тээвэрлэх үйлчилгээнд ажиллахдаа хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл, багаж хэрэгслэлийг бүрэн бүрдүүлж ажиллах /хамгаалалтын малгай, байгууллагын лого, ажилтны нэр бүхий ажлын хувцас, бээлий, маск, хамгаалалттай ажлын гутал, хамгаалалтын нүдний шил, хүрз г.м/
Гурав. Хог тээвэрлэгчийг сонгон шалгаруулах
Сонгон шалгаруулалтыг зарлах    
Сонгон шалгаруулалтын зар мэдээг шалгаруулалт болох өдрөөс хуанлийн 14 хоногийн өмнө өдөр тутмын 2-оос доошгүй сонин хэвлэл, аймаг сумын вэб сайтаар нийтэд мэдээлнэ.
Сонгон шалгаруулалтын зар мэдээнд дараах зүйлийг тусгана:
  • Сумын хэмжээнд хог хаягдлын үйлчилгээнд хамрагдаж байгаа хүн ам, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, үүсэх хогны хэмжээ, нэг иргэнээс өдөрт үүсэх хогны хэмжээ, хог хаягдлыг тээвэрлэх автомашины тоо тухайн сумын хог хаягдлыг тээвэрлэн хүргэх хогийн төвлөрсөн цэгийн нэр, байршил,зай зэргийг мэдээллийг тодорхой тусгасан байна.
  • Сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх болон сонгон шалгаруулалтын баримт бичиг ирүүлэх эцсийн хугацаа;
  • Сонгон шалгаруулалтын баримт бичиг хүлээн авах газрын хаяг, харилцах утасны дугаар
  • Сонгон шалгаруулалтанд оролцогчдын бүрдүүлэх материал, баримт бичгийн жагсаалт:
а) Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадварын талаарх мэдээлэл;
б) Тухайн бүсийн хог ачиж цуглуулах, тээвэрлэх, устгах менежментийн санал / багийн иргэдийн хамтын ажиллагаа, тухайн бүсийг хоггүй байлгах арга хэлбэр гэх мэт / ;
в) Хог ачиж цуглуулах, тээвэрлэх, устгах хуваарь, маршрут талаар өгөх санал
г) Машин техникийн дэлгэрэнгүй мэдээлэл, одоогийн нөхцөл байдал, сэлгэн ажиллуулах хуваарь ;
д) Машин техникийн засвар үйлчилгээний талаарх мэдээлэл;
Сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээн авч, нээх, хүчингүй болгох
 
Сонгон шалгаруулалтын баримт бичгийг зар мэдээнд дурдсан хаягаар хүлээн авах ба заасан хугацаанд ирүүлсэн бүх сонгон шалгаруулалтын баримт бичгийг ирсэн дарааллаар нь он, сар, өдөр, цаг, минутаар бүртгэн авч, тэмдэглэл үйлднэ.

Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын баримт бичиг тус бүрийг задалж, зар мэдээнд тусгагдсан мэдээлэл, тавигдах шаардлагын дагуу боловсруулж ирүүлсэн эсэхийг шалгаж,  сонгон шалгаруулалтанд оролцогчидыг байлцуулан нийт оролцогчдод мэдээлнэ.
Сонгон шалгаруулалтад оролцогч нь сонгон шалгаруулалтад ирүүлсэн баримт бичгийн мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.
Сонгон шалгаруулалтын баримт бичгийн бүрдэл дутуу, хангалтгүй бол ажлын хэсэг сонгон шалгаруулалтад оролцогчид мэдээлж, дутуу ирүүлсэн үзүүлэлтээр үнэлгээ өгөхгүй байх, эсвэл сонгон шалгаруулалтаас хасна.
Сонгон шалгаруулалтын дүгнэх

 
Материал хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын баримт бичиг тус бүрийг журмын сонгон шалгаруулалтанд  заасан баримт бичгийн бүрдлийн дагуу 0-5 гэсэн оноо өгч, сонгон шалгаруулалтын баримт бичиг тус бүрийн давуу болон сул талыг тодорхойлон, харьцуулалт хийж, шалгаруулна.
Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын баримт бичгийг тус бүрээр дүгнэлт гаргаж, шалгаруулалтын явцын талаар тэмдэглэл үйлдэнэ.

Ажлын хэсгийн дүгнэлтэд дараах зүйлүүдийг тусгана:
Гишүүдийн өгсөн оноог нэгтгэн тусгах;
Сонгон шалгаруулалтын баримт бичиг тус бүрийн давуу болон сул талуудын тодорхойлолт;
Ажлын хэсгийн гишүүдээс тусгайлан гаргасан санал;
Шалгарсан этгээдийн нэр.
Ажлын хэсгийн дүгнэлтийг бичгээр үйлдэх ба гишүүн бүр мэргэжил, албан тушаалаа тэмдэглэн, гарын үсэг зурж баталгаажуулна.
Ажлын хэсэг шалгарсан этгээдтэй гэрээ байгуулах зөвлөмжийг дүгнэлтийн хамт сумын Засаг дарга болон ЗДТГ-т албан бичгээр хүргүүлнэ.
Дөрөв. Хог тээвэрлэгчтэй гэрээ байгуулах, санхүүжүүлэх

 
Сумын Засаг дарга шалгарсан этгээдтэй “Хог ачиж цуглуулах, тээвэрлэх, устгах  гэрээг байгуулна.
Сумын Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг хог ачиж цуглуулах, тээвэрлэх, устгах үйлчилгээний төсвийг хянах, санхүүжүүлэх суурь үнэлгээг тогтооно.
Дараах баримтыг бүрдүүлэн хянаж санхүүжилтийг олгоно:
Хогийн төвлөрсөн цэгийн диспетчерийн бүртгэл;
Өдөр бүр тухайн багийн ахлагч, хогоо ачуулсан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн баталгаажуулсан гарын үсэг, утасны дугаар, тамга, тэмдэг бүхий баримт;
Хуваарийн дагуу айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг ачиж цуглуулан, тээвэрлэсэн бүртгэл;
Ил задгай зөвшөөрөлгүй газар үүссэн хогийн цэгүүдийг ачиж, тээвэрлэсэн бүртгэл;
Багийн  Засаг даргын “Багийн ил задгай болон, айл өрх, байгууллага аж ахуйн нэгжийн хог хаягдал бүрэн ачиж, тээвэрлэгдсэн” тухай тодорхойлолт
Гэрээг дүгнэх ба цуцлах

 
Хог тээврийн гэрээг дараах шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ:
1Хоггүй эсэх, хог тээвэр, цэвэрлэгээний талаарх байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн сэтгэл ханамж;
Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирсэн санал, гомдол;
Багийн Засаг даргын тодорхойлолт;
Хог ачиж цуглуулах, тээвэрлэх хуваарь, маршрутыг мөрдөж ажилласан байдал;
Ил задгай үүсмэл хогийн цэгүүдийг устгасан байдал;
Машин техникийн эвдрэл, гэмтэл;
Жолооч, ачигчийн ур чадвар;
Үйлчилгээний соёл.
Шалгуур үзүүлэлтийн дагуу сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гэрээг сунгах, урамшуулах, цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
Сумын Засаг даргаас гэрээг цуцлах мэдэгдлийг хог тээвэрлэгчид хүргүүлж, ажлын хэсэг дараагийн гүйцэтгэгчийг шалгаруулна. Ажлын хэсэг үүрэг даалгавар хүлээн авсан өдрөөс хойш нэн даруй тухайн бүс дээр дахин сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
Гэрээ цуцлах мэдэгдэл хүлээн авсан хог тээвэрлэгч дараагийн хог тээвэрлэгч сонгон шалгарах хүртэл хог тээвэрлэх үйлчилгээг үргэлжлүүлнэ.
Тав. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэх

 
Аймгийн Татварын хэлтэс сумын Татварын улсын байцаагч нь хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлд хяналт тавьж, хуулинд заагдсан хугацаанд тайлагнана. Мөн Цахилгаан түгээх сүлжээ компани, Орон сууц нийтийн аж ахуйн компанитай  хамтран ажиллаж орлого төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж болно.
Хог хаягдлын тухай хууль, Татварын тухай хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр тогтоосон тарифын дагуу хог хаягдлын үйлчилгээний хураамж төлнө.
Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлогыг төлөвлөх, хянах, гүйцэтгэлийн мэдээ тайланг гаргах ажиллагааг Төсвийн тухай хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлнэ. Айл, өрх, байгууллага, аж ахуйн нэгж нь хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сар бүр төлнө.
Ес.Хүлээлгэх хариуцлага
.Журмыг зөрчсөн тохиолдолд Хог хаягдлын тухай хуулийн дагуу хариуцлагын арга хэмжээг авна.
Журам боловсруулахад ашигласан материал, ном хэвлэлийн жагсаалт
1.    Байгаль орчны багц хуулийн эмхтгэл 2012 он
2.    Хог хаягдлын тухай хууль
3.    Төсвийн тухай хууль
4.    Татварын тухай хууль
5.    Аймгийн ИТХ-ын 61 дүгээр тогтоол
6.    Монгол улсын Засгийн газрын 20 дугаар тогтоол Хог хаягдлын норматив төлбөрийн  хэмжээг тогтоох тухай
7.    МУ-ын стандарт “Хот суурин газрын хөрсний ариун цэврийн үнэлгээний үзүүлэлтийн норм MNS3297-91
8.    МУ-ын Засгийн газрын тогтоол 2014 оны 09 сарын 18-ны өдөр Дугаар 298,
9.    БОНХЯам “Томоохон хот, суурингийн хатуу хог, хаягдлын цэгийн менежментийг боловсронгуй болгох арга” УБ-2008
10.    УЗОБ-ийн үндэсний хөтөлбөр-2014
11.    Хог хаягдлын менежментийн үндэсний хөтөлбөр-2014
12.    Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 2012-2016
13.    Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 2012-2016
14.    Аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл
15.    Хүний эрхийн хангах үндэсний хөтөлбөр холбогдох заалтууд
 
Хог хаягдлын журамтай холбоотой сумдаас ирүүлсэн санал
1.    Сүхбаатар сум
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ХХҮА-г зохицуулах журмын тухай ярилцах санал авах хэлэлцүүлэг явуулж байна.
1.    Хог тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой мөрийн байгууллагын эрх үүргийг засаг даргын орлогч танилцуулан иргэд төлөөлөгчдөөс санал асууж нэмэлт заалт байхгуй учир цааш танилцуулах
2.    Багийн засаг дарга
6.1-д
6-р багийн засаг даргын санал:
Хур хогийг цэвэрлэж байх сард 1-2 удаа үзлэг хийж байх.
Иргэн :
Сарын яг хэдэн хэдэнд шалгах тухай тодорхой болгох мөн ямар хүнтэй хамтарч ажилахыг тодорхой болгох
6.7-д
Багийн засаг даргын санал:
Хог ангилан ялгах заалт оруулах
Иргэн:
Хог хаягдлыг ангилан ялгар асуудлыг ачиж байгаа ТҮГ-ийн ажилчинд өгөх.
ТҮГ-ын нярав:
Хог хаягдлыг иргэд өөрсдөө ангилан ялгаж 2-догч түүний эд авах цэгт өгөх мөн түүхий эдийн цэгүүд иргэдэд хүрч ТҮГ-ийн ачигч шил авч байж болно
3.    Тээвэрлэгчид тавих шаардлага:
ТҮГ-ийн дарга, Хөдөлгөөнт хогийн цэгтэй болгох санал:
Төмөр функер нэг  функерын үнэ нь 2,5 сая төгрөгийн өртөгтэй тасалгаат функертэй.
4.    ТҮГ-ын дарга Хог хаягдлын тухай хуулийн талаар танилцуулав.
6-р багийн засаг даргын санал:
Хур хог хаягдлыг хэн ямар хөрөнгө гаргах тал дээр санал авах.
5.    3-р багийн ЗД-ын санал
/Сонгон шалгаруулалт/ Хог хаягдал тээвэрлэгчийн тухай танилцуулж санал авлаа.
ТҮГ-ын дарга:
Менежментийг сонгох хүчний тухай зааж өгөх.
Санал: багийн иргэд
СӨХ-тэй хамтарч ажилах:
6.    Сонгон шалгаруулалтын хоног 5 хоног гэж оруулсныг СБ сумын  орлогч дарга Аззаяагаас тодруулан лаваллаа.
7.    Хог тээвэрлэгчтэй гэрээ байгуулах санхүүжүүлэх
ТҮГ-ын даргын санал:
Камержуулах шаардлагатай. Камер байгаа тогноос болоод суурилуулж чадахгуй байгаа.
Гэрээг дүгнэх ба цуцлах. Энэ асуудал дээр нэмэлт санал байхгуй
БОГ-ын мэрэгжилтэн Аззаяа нэмэлт мэдээлэл өгсөн.
Үүнд: Мөнгөн урамшуулал болон хог удаа дараа зориулалтын бус газарт хаяж байгаа иргэний албадан хөдөлмөр эрхлүүлэх гэсэн саналууд байгааг танилцууллаа.
Баруунбүрэн сум
“Хог хаягдлын үйл ажиллагааг зохицууулах журам”-ын төсөлд оруулах иргэн аж ахуй нэгж байгууллагын санал.
1.    Хог тээвэртэй холбоотой төрийн байгууллагын эрх үүрэг:
  • Багийн засаг дарга болон байгаль хамгаалагчийн хог хаягдлын тухай хуулинд заагдсан үүргийн хэрэгжилтийг сайжруулах
  • Долоо хоног бүр бүх нийтийн цэвэрлэгээг хийх өдрийг тогтоож иргэн аж ахуй нэгж байгууллагыг бүрэн хамруулах
  • Хог хаягдал үүсгэсний төлбөр хураамжийг зориулалтын дагуу зарцуулж, тайлан мэдээг ил тод болгох.
2.    Хог хаягдлыг хаях, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах арга хэмжээ, хог тээвэрлэгчид тавигдах шаардлага.
  • Иргэн аж ахуй нэгж байгууллагын ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг тусгайлсан түр хадгалах цэгт байрлуулж түр цэгээс хог тээвэрлэх үйл ажиллагааг хийх
  • Хог хаягдлыг цуглуулж тээвэрлэрлэх иргэн аж ахуй нэгж байгууллага нь өөрийн тээврийн хэрэгсэлтэй байх
  • Хог хаягдлын нэгдсэн цэгт хаяхдаа ангилан ялгаж устгах
  • Сумын төвийн хог хаягдалгүй байлгаж зориулалтын бус газарт хуримтлагдсан хог хаягдлыг зохих журмын дагуу тээвэрлэж устгах
3.    Хог тээвэрлэгчийг сонгон шалгаруулах:
  • Хог тээвэрлэгч иргэн аж ахуй нэгж байгууллага нь хог хаягдлыг тээвэрлэх үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах машин техник хүн хүчний хувьд хангагдсан байх.
4.    Хог тээвэрлэгчтэй гэрээ байгуулах, санхүүжүүлэх:
  • Гэрээнд иргэн аж ахуй нэгж байгууллага болон төрийн байгууллагын эрх үүрэг, хариуцлагыг тодорхой тусгах
  • Айл өрх аж ахуй нэгж байгууллагын хог хаягдлын төлбөр хураамжийг тогтоосон хувь хэмжээгээр гаргуулан авч хэвийн ажиллах нөхцлийг хангах
  • Эрх бүхий байгууллагаас тогтоосон төлбөр хураамжийг цаг хугацаанд нь төлөөгүй иргэн аж ахуй нэгж байгууллагад алданги тооцон холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцно.
5.    Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэх:
  • Багийн засаг дарга болон байгаль хамгаалагч нар тогтоосон хувь хэмжээгээр төлбөр хураамжийг гаргуулан авч тусгайлан дансанд байршуулж зарцуулаалтанд хяналт тавих.
  • Хөдөөгийг багийн айл өрх, аж ахуй нэгжийн төлбөр хураамжийг сар, улирлаар биш хагас бүтэн жилээр авч байх.
6.    Бусад:
  • Хог хаягдлын тухай хуулийг зөрчсөн тухай мэдээллийг үнэн бодитой шуурхай дамжуулсан мэдээлэгчийг урамшуулах
  • Мэдээллийн нууцыг чандлах
  • Орон нутгаар дайран өнгөрч байгаа улсын чанартай авто замын дагуу үүссэн хог хаягдлыг газар эзэмшигч аж ахуй нэгж байгууллагаар цэвэрлүүлэх
  • Үйлдвэрлэл үйлчилгээ болон ахуйгаас гарч байгаа цаас, гялгар уут болон шатаж болох хог хаягдлыг тусгайлан ялгаж савлах.
  • Айл өрхүүд ил задгайгаар хог хаягдлаа шатааж бохирдуулах бусдын эрх ашгийг хөндөх явдалд хяналт тавьж зөрчил гаргасан аж ахуй нэгж байгууллагуудад хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ тооцох
  • Хөдөөгийн айл өрхийн ахуйн болон, мал аж ахуйн үйлдвэрлэлээс гарч байгаа хог хаягдлыг ангилан ялгуулах Жнь: Малын өтөг бууц, аргал хөрзөнг зөвхөн дангаар нь тусгайлан хаях
  • Мал аж ахуйн үйлдвэрлэлээс гаря байгаа аргал, хөрзөнг зэргийг түлшинд, өтгө бууцыг шазар тариалангийн болон төмс хүнсний ногооны үйлдвэрлэлд хэрэглэх талаар шийдвэр гарган хэрэгжүүлэн ажиллах
Цагаануур сум
“хог хаягдлын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын төсөлд гаргасан санал

    Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 101 тоот “Хог хаягдлын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын төслийг суманд үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад сурталчилж санал хүсэлтийг авч нэгтгэн хүргүүлэв.
 Үүнд: Хоёр:
Хог ачиж, цуглуулах, тээвэрлэх устгах үйлчилгээнд тавигдах шаардлага:
    А. Хог тээвэрлэх сонгон шалгаруулалтанд тухай орон нутагт үйл ажиллагаа явуулдаг тусгай зориулалтын ачих, буулгах тээврийн хэрэгсэл бүхий иргэн, мэрэгжлийн байгууллага байх
      Б. Хог хаягдал тээвэрлэх авто машин нь тусгай зориулалтын болон тээвэрлэх нөхцөл бүрэн хангасан байх гэх мэт
    Гурав
    Тухайн сумын хүн ам, өрх, байгууллагын нягтарлаас хамааран сонгон шалгаруулалтыг бүсчлэн аргачлал гаргаж өгөх
    Дөрөв:
    Сумын ИТХТ-с хог хаягдал ачих, цуглуулах, тээвэрлэх, ажлыг суурь үнэ болон ахуйн хог хаягдлын 1тн  үнэ, барилгын материалын хаягдлын 1тн ноогдох үнийг тогтоох
    Тав:
ААН, байгууллагаас л татварын байцаагч хог хаягдлын төлбөрийг нэгтгэн цуглуулах боломжтой, суманд хэсгийн ахлагч нарт олгодог урамшуулал байхгуй тул хогны суурь хураамжийг цуглуулах төвлөрүүлэх боломжгүй
    Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэх боломжтой, суманд хэсгийн ахлагч нарт олгодог урамшуулал байхгуй тул хогны суурь хураамжийг цуглуулан төвлөрүүлэх боломжгүй
    Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэх ажлыг тухайн сумын ЗДТГ-тай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх гэрээ хийсэн аж ахуй нэгжийг цахилгаан тзгээх сүлжээ компанитай хамтарч ажиллах гэрээ байгуулан сумаас тогтоосон  хог хаягдлын суурь хураамжийг айл өрхөөс сар бүрийн цахилгааны ашигласны төлбөрийн хамт хурааж орлого төвлөрүүлэн гэрээний дагуу тухайн аж ахуйн нэгжид орлого төвлөрүүлэж байх.
    Суурь хураамжаас давсан хог хаягдал ачих, тээвэрлэх зардлыг тогтоосон үнэлгээний дагуу тээвэрлэгч байгууллага өөрөө тооцоо хийж тайланг гаргаж байх.     

 
0
Сэтгэгдэл бичигдсэн байна

Сэтгэгдэл бичигдээгүй байна.

Сэтгэгдэл бичих