УСНЫ НӨӨЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ

Нийтлэгдсэн огноо: 2015-09-21

Сэлэнгэ аймаг нь ойт хээрийн бүсэд, Орхон, Сэлэнгэ мөрний үзэсгэлэнт сав газар, түүний цутгал голуудад багтдаг бөгөөд аймгийн усны нийт нөөц 2,9 млрд шоо метр. Үүнээс газрын доорх усны нөөц 0,4 млрд шоо метр, газрын дээрх усны нөөц 2,5 млрд шоо метр гэж  тогтоогджээ.
    2011 оны усны нэгдсэн тоо бүртгэлээр тус аймагт байнгын урсацтай усны нөөц ихтэй Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хүдэр, Уялга, Зэлтэр, Хяраан, Цөх, Ивэн, Бургалтай, Салуужин, Манхтай, Усан сээр, Түнхэл, Чулуут зэрэг том, жижиг гол, горхи 619, нуур тойром 49, булаг шанд 247, рашаан, рашаан төст ус 28 тус тус тоологдсон.
Аймгийн гадаргын усны 2012 оны нэгдсэн тоо бүртгэл
 
     Сумын нэр Гол,  горхийн тоо Булаг , шандын тоо Нуур, тойромын тоо Рашаан усны тоо УСТ ЦЭГ  
Устай Усгүй Устай Усгүй Устай  Усгүй Өрөмдмөл худгийн тоо Энгийн уурхайн худгийн тоо  
 
 
1 Алтанбулаг 26 - 13 - 12 4 1 17 228  
2 Баруунбүрэн 29 - 26 3  2 - 3 27 17  
3 Баянгол 10 - 12 - 1 64 53  
4 Ерөө 207 - 8 - 2 - 5 22 298  
5 Жавхлант 3 - 9 - 1 - 1 20 14  
6 Зүүнбүрэн 2 - 8 -  - 1 12 718  
7 Мандал 127 - 15 -  - 1 3 65 1107  
8 Орхон 4 - 6 - 2 3 2 29 55  
9 Орхонтуул 5 1 18 1     2 32 219  
10 Сайхан 2 - 13 - 3   2 36 26  
11 Сант 17 - 16 -  - 2 1 11 33  
12 Сүхбаатар 3 -           16 814  
13 Түшиг   39 - 25 - 3 - 2 69 208  
14 Хушаат 16 - 30 - 2 - 2 39 84  
15 Хүдэр 103 - 8 - 7 - 2 3 65  
16 Цагааннуур 19 - 31 - 5 - 1 37 44  
17 Шаамар    6 - 6 - 1 14 597  
Аймгийн дүн 618 1 244 4 39 10 30 513 4580  
 
 
Аймгийн хэмжээнд нөөц нь батлагдсан газрын доорхи усны ордуудын бүртгэл
 
Ордын нэр Байршил Нөөц м3/хон Эрдэсжилт мг/л Ерөнхий хатуулаг
  У Х
Баржигар улаан 105 45 00 46 50 00 1987,2 300-400 2.6-3.75
Алтанбулаг 106 29 40 50 17 30 6004,8    
Бороогийн орд 106 10 00 48 44 30 4180,0 484 4
Нарстын худаг 105 36 08 49 06 34 501,0 326-333 3
Хараагийн орд 106 11 13.5 50 13 18.3 17280,0 162 2,65
Сүхбаатар 106 11 20 50 13 20 9208,5 256 2,5
Сөдөт шувуут 107 14 30 49 41 15 1728,0 350-919 3.2-10.5
 
Усны чанар:
2011, 2012 онуудад аймгийн нутаг дэвсгэр дэх томоохон голуудын усанд хийсэн УЦУОША-ны байгаль орчны лабораторийн шинжилгээний дүнгээр Хиагт, голын ус аммон, азотоор буюу ахуйн дунд зэргийн бохирдолттой, Бургалтай, Зэлтэрийн гол маш цэвэр, Орхон, Хараа, Сэлэнгэ, Ерөө, Бугант, Хүдэрийн гол мөн Бороогийн  голын хөндий дагуу байрласан гүний групп 4 худгийн ус MNS-900-2005  Улсын стандартын дагуу цэвэр гэсэн лабораторын дүгнэлт тус тус гарсан байна.
Орхонтуул сумын нутагт урсаж буй Туулын голын уснаас дээж авч шинжилгээ хийхэд MNS-4586-98 Улсын стандартаас давж бохирдсон элемент ажиглагдаагүй, дунд зэргийн бохирдолттой гэсэн дүн гарсан байна. Мөн лабораторийн шинжилгээний дүнгээр Мандал сумын /”Цант-Орхон” ХХК/ ус цэвэрлэх байгууламжийн бохир ус цэвэрлэгээний түвшин 82.1%, Сайхан сумын /“Гавшгай-Ус” ХХК/ ус цэвэрлэх байгууламжийн бохир ус цэвэрлэгээний түвшин 58.2%-тай цэвэрлэж шүүрүүлэх талбайд оруулж бохир усыг цэвэрлэж байна.
Орхон, Орхонтуул, Сүхбаатар, Алтанбулаг, Ерөө сумдад мониторингийн гүний цооногуудыг ашиглалтанд оруулж, байнгын ажиллагаатай тоног төхөөрөмж суурилуулсан нь газрын доорхи усны түвшин, температурын ажиглалтыг хийхэд цаашид чухал үр дүнтэй, гүний усны нөөц, чанарыг үнэлэх мэдээллийн системийн болон хяналт шинжилгээний гол ажил болж байна.

Усны менежмент:
Усны тооллогыг жил бүр орон нутгийн хөрөнгөөр явуулж бүртгэлийн санг баяжуулж иргэд, шийдвэр гаргагчдыг мэдээллээр хангаж байгаагийн үр дүнд усны нөөцийг бохирдлоос хамгаалах, зохистой ашиглах, ус ашиглалтыг төлөвлөх боломж бүрдэж байна.
    Засгийн газрын 2009 оны “Ус ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 351 тоот тогтоолын дагуу 2010 онд ус ашигласны төлбөрт орон нутгийн төсөвт 90 сая, төгрөг төвлөрүүлэхээс 452.9 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн. Мөн 2011 онд  279 сая төгрөг, 2012 онд 331 сая төгрөгийг  төсөвт тус  тус төвлөрүүлсэн.
Байгаль орчны багц хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан ус ашигласны төлбөр өөрчлөгдсөн. 2013 онд тус аймагт ус ашигласны төлбөр 2,9 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Ус ашигласны төлбөрийг тооцохдоо Сэлэнгэ, Хараа, Ерөө, Орхон голын сав газрын усны экологи, эдийн засгийн  суурь үнэлгээ /Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Усны экологи, эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай” 302 тоот тогтоол/, Ус ашиглалтын  зориулалтыг  тооцох  итгэлцүүр, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15.1-д заасан төлбөрийн хязгаарийн хамгийн доод хэмжээтэй /гадаргын, газрын доорх ус/ тус тус харгалзуулан тооцож ус ашигласны төлбөрийн хувь, хэмжээг тогтоосон. Тухайлбал: Хараа голын сав газар дахь ус ашиглагч салбар тус бүрээр  жишээ авч үзвэл Газар тариалангийн салбарт:  1м3 гадаргын ус авч ашиглахад 24 төгрөг,  1 м3 газар доорх ус авч ашиглахад 332 төгрөг, Уул уурхайн салбарт: 1 м3 газар доорх ус авч ашиглахад 774 төгрөг, Хүнсний үйлдвэрийн салбарт: 1 м3 газар доорх ус авч ашиглахад 774 төгрөг байна.
 
Усны экологи, эдийн засгийн  суурь үнэлгээ (төгрөг/ шоометр)
 
¹ Монгол орны усны сав газар Гадаргын ус Газар доорхи ус
1 Сэлэнгэ мөрний сав газар 1050 4072
2 Орхон голын сав газар 2783 4945
3 Хараа голын сав газар 2183 2764
4 Ерөө голын сав газар 1424 2764

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу Рашаан ашигласны төлбөрийн хэмжээг Аймгийн ИТХ-ын 2012 оны 04 тоот тогтоолоор баталгаажуулсан.

Рашаан ашигласны төлбөрийн хэмжээ
 
Орон нутгийн чанартай ашиглагддаг рашааны нэр Хэмжих нэгж Төлбөрийн хэмжээ /төгрөгөөр/
1 Ерөөгийн халуун рашаан Хүн-хоног 400
2 Асмалжин, Ар могой, Баянгол, Дулаанхаан, Хонд, Далт зэрэг орон нутгийн чанартай дотрын өвчин анагаах зориулалтаар эмчилгээ сувилгаанд ашиглагддаг рашаан Хүн-хоног 250
3 Бусад Хүн-хоног 100

Аймаг, орон нутгийн түвшинд үйлдвэрлэлийн зориулалтаар савлаж ашиглагддаг рашаан ус байхгүй учир төлбөр тооцоогүй.
    Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн болон аж ахуйн үйл ажиллагааны нөлөөгөөр усны горим, нөөц, чанарт өөрчлөлт орж 10 гаруй булаг шанд, 20 гаруй гол горхийн урсац багасч ширгэсэн нь усны нөөц хомсдож буйг харуулж байна. Энэ байдалд дүгнэлт хийж улс, аймгийн хөрөнгө, иргэдийн үүсгэл санаачлагаар 30 гаруй булаг, шандын ундрагыг хашиж хамгаалах ажлыг зохион байгуулсан нь хүн, малын ундны усны чухал эх үүсвэрийг хамгаалахад чухал ач холбогдолтой ажил болж, хөдөөгийн ус хангамжийн түвшин зохих хэмжээгээр дээшилж байна.
2008-2012 онуудад тохижуулсан булаг шанд

 
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 332 тоот тушаалын 2-р хавсралтаар Монгол орны Усны сав газруудад хамрагдах талбайн хэмжээ, томоохон цутгал голуудын нэрсийг гаргасан байдаг. Энэ тушаалд тус аймгийн Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө голуудын сав газрууд багтдаг.
 
Сав газрын нэр Сав газрын талбай км2 Сав газар дахь томоохон цутгал голууд, булаг, сайр
1 Сэлэнгэ 30982,6 Асгат, Шивэрт, Харганат, Бух, Галттай, Зоох, Оргих
2 Орхон 52752,8 Хойд Тамир, Асгат, Угалз, Хангал, Шар ус, Бургалтай
3 Хараа 17463,4 Баян, Сөгнөгөр, Хужирт, Өлгий, Балж, Дарст, Бороо, Загдал, Наран
4 Ерөө 21985,9 Шарлан, Захар, Шар

2013 онд Ерөө голын сав газрын захиргааг Ерөө суманд, Хараа голын сав газрын захиргааг Баянгол суманд тус тус байгуулахаар төлөвлөсөн.

Усны ашиглалт, хангамж:
2012 онд 19862,0 мянган шоо метр усыг ашигласнаас Хүн амд -23.9 % ,хөдөө аж ахуйн салбарт -52,6 %, үйлдвэрийн салбарт- 17 %, үлдэх 5,5 хувийг бусад салбарт авч ашигласан дүнтэй байна. /диаграмм/

Байгаль орчин,аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2009 оны 51/75 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу сумдын засаг дарга нарын  захирамжаар хүн амын ундны усны эх үүсвэр, болон усан сан зэрэгт аймгийн дүнгээр 17  сумын төвийн  айл өрхүүдийг ундны усаар хангадаг 73  уст цэгт эрүүл ахуй хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоож, сэргээн засварласан нь газрын доорхи усыг механик бохирдлоос хамгаалахад үр дүнтэй ажил болсон.        
    Аймгийн хэмжээнд хүн ам ихээр төвлөрсөн Сүхбаатар хот болон Мандал сум Зүүнхараагийн Спирт, Сайхан сум Хөтөлийн Цементийн үйлдвэр зэрэг ус ашиглагч байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийн нийт 732 усны тоолуурыг шалгаж баталгаажуулах,  усны тоолуураар хангах  ажил хийгдсэн.
Аймгийн УЦУОШАлба нь өөрийн лабораторид хэрэглэгддэг багаж тоног, төхөөрөмжийг шинэчлэн голын усны цахилгаан дамжуулах чанар, усан орчныг хэмжигч зөөврийн багажыг ашиглан газар дээр нь усны чанарыг тодорхойлдог болсон. Мөн хяналт, шинжилгээний сүлжээний хүрээнд ус судлалын 11 харуул ажиллуулж байгаа бөгөөд үүнээс гол мөрний 9 харуулд судалгаа хийж байгаагаас гадна газрын доорхи усны түвшин, температурын ажиглалтыг Зүүнбүрэн сумын 1 худагт, ундрагын ажиглалтыг Хүдэр сумын 1 булагт тус тус хийж байна. Усны амьтан, ургамлын сорьцыг Сүхбаатар, Баянгол, Ерөө суманд усны 4 харуулаас, усны химийн шинжилгээний сорьцыг 16 цэгээс тус тус авч шинжилж байна.
Сүүлийн жилүүдийн уур амьсгалын өөрчлөлт, зуны улиралд үргэлжлэх хэт халалтыг даван туулах, усалгаатай тариаланг хөгжүүлэх чиглэлээр 2011 онд 4268 га-д үр тариа, 5355,2 га-д усалгаатай тариалж, өмнөх оныхоос 7,6 %-иар нэмэгдэж, усалгаатай тариалан эрхлэх үйл ажиллагааг дэмжих аймгийн бодлого хэрэгжиж байна.
 

Зураг дээр: Гачууртын услалтын системд Фрегат бороожуулагчаар усалгаа хийж байгаа нь
 
2006 оны байдлаар аймгийн хэмжээнд малын бэлчээрт ашиглах боломжтой нийт 1831,0 мян.га газар нутаг байгаа бөгөөд бэлчээр усжуулалтын түвшин 57,4%-тай байсан. Малын ус хангамжид зориулан  сүүлийн  жилүүдэд жил бүр инженерийн хийцтэй 6-10 худаг шинээр нэмж гаргаснаар бэлчээр усжуулалтын түвшин 65.0%-д хүрч, бэлчээр нутгийг усжуулах /2007-2021 он хүртэлх/ хэтийн төлөв амжилттай хэрэгжиж байна.
2011 оны тооллогоор инженерийн хийцтэй гүн өрмийн худаг – 470 тоологдож бүртгэгдсэн. 2012 онд Орхон, Хушаат, Сант, Баруунбүрэн, Мандал, Баянгол, Сайхан, Алтанбулаг сумдад бэлчээр усжуулалт, төв суурингийн зориулалтаар “Ус онги”, “Урсгал ус” зэрэг ХХК-иуд нийт 47 худаг шинээр гаргаж ашиглалтанд оруулсныг тооллогод оруулж бүртгэсэн болно.  
Аймгийн хилийн усанд хамрагдах гол, горхийн судалгаа
 
 
 
 
Хилийн усны
нэр,байршил
 
Улсын хилийн усанд хамрагдах  голын усны
 
 
Ус ашиглагчид
 
 
Нийт урт /км/
Үүнээс манай Улсын нутагт  
Голын дундаж өргөн
 
Голын дундаж гүн
Уг гол цутгадаг усны эх булгийн нэр  
Голын дагуу байрласан төв суурин газар
 
 
Малын
тоо
 
 
Хүний тоо
Хүдэр сум
1.Уялагын гол 26,0 26,0 4,0 0,7 Цөх гол      
2.Хүдэрийн гол 63,0 63,0 25,0 1,5 Цөх гол Хүдэр сум 24479 2229
3.Хазайн гол
 
32,0 32,0 5,5 1,2 Цөх гол      
4.Чагтайн гол 28,0 28,0 5,0 1,0 Цөх гол      
5. Цөхийн гол                         
       /Сүхээ/
 
106.0
 
35.0
 
60.0
 
5.0
Сэлэнгэ мөрөн  
Алтанбулаг сум
6, Хиагтын гол 20,0 12,0 3,0 0,8   Алтанбулаг 31019 5117
7.Хярааны гол 42,0 28,0 3,0 0,9   Цөх      
Зүүнбүрэн сум
 
8.Сэлэнгэ мөрөн 992,0 593,0 160,0 3,5 Байгаль нуур Зүүнбүрэн 58854 2708
Түшиг сум
 
9,Зэлтэрийн гол
 
100,0
 
30,0
 
8,0
 
0,9
Буриадын Зэдийн гол Түшиг сум    
 
Аймгийн дүн
 
 
1409 км
 
847 км
 
30,3 м
 
1,72 м
     
144539
 
11701

Улсын хил орчим дахь төвлөрсөн ус хангамж:
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын хүн амын төвлөрсөн ус хангамжийн гол эх үүсвэр нь  аймгийн төвөөс 3 км-т Орхон голын эрэг дагуу орших 4 бүлэг худагтай. /48.0 л/с тус  бүр/  энэ ордод түшиглүүлэн барьсан.
 Сүхбаатар сумын ус хангамжийн төвлөрсөн систем нь нийт 32 км урт шугам сүлжээ, ус өргөлтийн насос станц, ус хадгалах /500 шоо.м ба 1400 м3-ийн тус бүр 2/  нийт 3800 м3 - ийн багатаамжтай газар доорх усан сантай.
Сүхбаатар хотын гал түймрийг эсэргүүцэх усны нөөц нь хос усан санд хадгалагдаж байдаг ба сүлжээний үзлэгийн худгуудад түймрийн гидрант байрлуулсан. Хүн амын усыг ариутгах зориулалттай хлоржуулах байгууламж нь 2-р өргөлтийн насос станц, газар доорх усан сантай хамт нэг доор байрладаг. Энд “ЛООНИЙ-100К” маркын хлоржуулах төхөөрөмж ашиглагдаж байна.       
 
Усны хэрэглээ жилдээ хэрэглэгчдэд 1051,8 мянган м3 ус түгээдэг. Үүнээс 943,6 мянган м3 усыг хорооллын айл өрхөд ус түгээх 20 гаруй цэгээр, 13 мянган м3 ус түгээдэг. Аймгийн төвийн усны орд газрын усанд хийсэн хими, бактерлогийн шинжилгээгээр ундны усны стандартын тохирц  MNS-900-2005  шаардлагыг хангаж байгаа болно
 

Хил дамнасан голуудын байршлыг харуулсан зураг

 
Сүхбаатар сум нь 21000 гаруй хүн амтай бөгөөд нийт хүн амын 60 гаруй хувь нь нийтийн эзэмшлийн орон сууцанд амьдардаг. Мөн 200 гаруй аж ахуйн нэгж,албан байгууллагууд өрхийн 22.3 хувь нь төвлөрсөн ус хангамжийн усаар хангагдсан, дулааны хангамж бүхий орон сууцанд, амьдардаг, үлдэх хувь нь гэр хороололд   амьдарч байна.
Сүхбаатар суманд хоногт 6800 м3 бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх хүчин чадал бүхий усны  барилга байгууламж анх 1992 онд ОХУ-ын техник эдийн засгийн тусламжаар баригдаж ашиглалтанд орсон. Бохир усыг биологийн аргаар цэвэрлэх тус байгууламж нь бохир усыг цэвэрлэх байгууламж хүртэл шахах насос станц, насос станцаас цэвэрлэх байгууламж хүртэлх 300 мм-ийн диаметр бүхий 1,4 км хос шугам, цэвэрлэх байгууламжийн конторын барилга, хлоржуулах станц, уурын зуух, лабораторийн нэгдсэн барилга, 1 ба 2-р тунгаагуур, /блок емкость/, хатуу хог шүүх механик байгууламж, компероссор, Вентилятор, элс баригч, бохир ус шүүх карттай.
Цэвэрлэх байгууламжийн химийн лаборатор нь өдөр дутмын биологийн цэвэрлэгээг хянаж, шинжилгээ хийж, цэвэрлэгээний түвшин хувийг 88-95 хувьд тогтмол байлгадаг. Цэвэрлэх байгууламж нь  төслийнхөө хүчин чадлын 45 хувийг ашиглаж байна. Одоогийн байдлаар ус цэвэрлэх барилга байгууламжид 1,5 тэрбум төгрөгөөр их засварын ажил хийхээр төлөвлөгдсөн.
БАЙГАЛЬ ОРЧИН,  АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

 



 

 
0
Сэтгэгдэл бичигдсэн байна

Сэтгэгдэл бичигдээгүй байна.

Сэтгэгдэл бичих