СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОЙН САН

Нийтлэгдсэн огноо: 2015-09-18

Сэлэнгэ аймгийн ойн санд ой зохион байгуулалтын ажил гүйцэтгэсэн тухай
Монгол улсын ” Ойн тухай” хуулийн 7-р зүйлийн ” Ойн сангийн тооллого, ой зохион байгуулалтыг 10 жил тутамд нэг удаа хийж, түүний  нөөц, төлөв байдлыг улсын хэмжээнд шинэчлэн тогтооно” гэсэн 3 дахь заалтыг үндэслэн 2008-2009 онуудад Сэлэнгэ аймгийн нийт ойн сан бүхий газар нутгийг хамруулан явууллаа.
Ой зохион байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг ”Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хууль”-ийн дагуу мэргэжлийн эрх бүхий байгууллагуудын дунд нээлттэй тендерийг зарлан сонгон шалгаруулсан.
Үүнд:
•    2008 онд Байгаль  Орчны  яамнаас зарласан ” Сэлэнгэ аймгийн Алтан булаг, Хүдэр сумдын ойн санд ой зохион байгуулалтын ажил гүйцэтгэх-2008/01-02” тендерт “Хөвчийн хоймор”ХХК шалгарч 20 253 000 /хорин сая хоёр зуун тавин гурван мянган/ төгрөгийн,
•     2009 онд Ойн газраас зарласан ” Сэлэнгэ аймгийн 14 сумын ойн санд ой зохион байгуулалт хийх-2009/01-02” тендерт “ОХСТ”ХХК шалгарч 164 890 500 /нэг зуун жаран дөрвөн сая найман зуун ерэн мянга таван зуун/ төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс авч гүйцэтгэсэн.
•    Ой зохион байгуулалтын ажлын явцад БОЯам, Ойн газар, Сэлэнгэ аймаг болон сумдын холбогдох мэргэжлийн албад хяналт тавьж ажилласан.
    Ой зохион байгуулалтын ажлын зорилго
     1992-1993 оны ой зохион байгуулалтаас хойшхи Сэлэнгэ аймгийн ойн сангийн талбай, нөөц, таксацын үндсэн үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг тогтоож, өнөөгийн төлөв байдлыг  гаргах, ойн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх үндэслэлийг тусгасан  ой зохион байгуулалтын тайлан, төсөл зургийг орон нутгийн түвшинд сум тус бүрээр боловсруулах  явдал байлаа.
Ой зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэсэн хугацаа
    Засгийн газрын 2008 оны 85-р тогтоолоор баталсан ” Ой зохион байгуулалт хийх журам”-ыг баримтлан Ойн газрын даргын 2009 оны 88-р тушаалаар баталсан “Ой зохион байгуулалтын ажил гүйцэтгэх заавар”-т тусгагдсан технологийн  дагуу жил бүрийн 6-р сараас 10-р сард хайгуул судалгааны,  11-р сараас дараа оны 4-р сард ой зохион байгуулалтын ажлын тайлан төсөл, зураг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэв.
         Боловсруулан гаргасан төсөл, зургийн материал
           Үүнд:   Ой зохион байгуулалтын ажлын тайлан, хавсралт хүснэгтүүд сум тус
                       бүрээр 2 хувь
               Таксацын бичлэг  сум тус бүрээр  2 хувь
                      1: 300 000-ны масштабтай Сэлэнгэ аймгийн ойн сангийн
                      тархалтын зураг  2 хувь
               1: 50 000 масштабтай ойн тархалтын  зураг сум тус бүрээр 2 хувь
                      1:120 000 ны масштабтай тойм зураг  сум тус бүрээр 2 хувь

 
Талбай.
Ойн сангийн нийт талбай 1931156 га бөгөөд үүний 730292 га-г хамгаалалтын бүсийн, 1200864 га-г ашиглалтын бүсийн ой эзэлж байна. Ойн сангийн талбайг газрын төрлөөр ангилахад байгалийн ой 1441041 га, таримал ой 1534 га, бут сөөг 42109 га, түймэрт нэрвэгдсэн ой 256929 га, тармаг модод 93863га, мод бэлтгэсэн талбай 28198 га, ойжуулсан 5424 га, байгалийн аясаар ойжиж байгаа 20403 га, хөнөөлт шавжид нэрвэгдсэн 282 га, салхи цасанд унасан 893 га, ашигт малтмалын олборлолт явагдсан 3654 га, цагаан энгэр 75976 га, намаг 714га, таг царам 3729 га, түймрийн болон цахилгаан дамжуулах шугамын халз зурвас 41 га, МҮГ 9 га талбайг эзэлж байна. Ойн талбайг аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээтэй харьцуулж үзэхэд 43.6 –ийг эзэлж байна.
Байгалийн ойн нийт талбай 1441041га бөгөөд зонхилогч модны төрөл тус бүрээр авч үзвэл Шинэс 404065 га, Хуш 163056 га, Нарс 276294 га, Гацуур 6028 га, Жодоо 1334 га, Хус 520137 га, Улиас 1746 га, Улиангар 5013 га, Хайлаас 95 га, Бургас 19630 га талбайд тус тус тархан ургасан байна.
Нөөц.
Байгалийн ойн нийт нөөц 168315520 шоометр бөгөөд зонхилогч модны төрөл тус бүрээр авч үзвэл: Шинэс 59372500 шоометр, Хуш 32411620 шоометр, Нарс 36355490 шоометр, Гацуур 873910 шоометр, Жодоо 236280 шоометр, Хус 38223560 шоометр, Улиас 137970 шоометр, Улиангар 322030 шоометр, Хайлаас 950 шоометр, Бургас 381210 шоометр нөөцтэй байна. Нийт нөөцийн 67,8 хувь буюу 114 134 640 шоометрийг нас гүйцсэн ой эзэлж байна.
Тархацын дундаж үзүүлэлт:
ойн нөөцийн нийт дундаж өсөлт 1698,1 мян.шоометр, дундаж бонитет 4,2, өтгөрөл 0,5 , 1 га-н дундаж өсөлт 1.2, 1 га-н дундаж нөөц 120 шоометр байна.
Ойн сангийн өөрчлөлт
Ойн сангийн байгалийн ой 313596 га-р, бут сөөг торлог 14047 га-р хасагдаж, таримал ой 1534 га-р нэмэгдэж ойгоор бүрхэгдсэн талбай нийтдээ 326109 га талбайгаар багассан байна.
Харин түймэрт нэрвэгдсэн ой 232357 га-р, тармаг модод 41777 га-р, мод бэлтгэсэн талбай 13566 га-р, ойжуулсан 5424 га-р, хөнөөлт шавжид нэрвэгдсэн 282 га-р, салхи цасанд унасан 893 га-р, нэмэгдэж, байгалийн аясаар ойжиж байгаа талбай 64704 га-р хасагдаж ойгоор бүрхэгдээгүй талбай нийтдээ 229593 га талбайгаар нэмэгдсэн байна.
Ойн сангийн талбайн өөрчлөлтийг бүхэлд авч үзэхэд ойн талбай 96516 га-р ойн бус талбай 197914 га-р багасаж нийтдээ 294430 га-р хасагдаж гарлаа. Ойн сангийн талбай ихээхэн хэмжээгээр багассан нь ойн түймэр, мод бэлтгэл, хөнөөлт шавж, гэнэтийн хүчтэй салхи шуурганы нөлөөлөлөөс гадна өмнөх /1992-1993 оны/ ой зохион байгуулалтын ажлын үед ойн санд оруулан тооцсон хээрийн бүстэй залгаж байгаа томоохон хэмжээний цагаан энгэр, хадлан, бэлчээр болон Дархан уул аймагт хамаарах ойн санг энэ удаагийн ой зохион байгуулалтаар хассантай холбоотой.
Ойн сангийн үндсэн ашиглалт
Ашиглалтын бүсийн байгалийн ойн нийт талбай 902199 га, нөөц 116739610 шоометр бөгөөд жилд түүвэрлэх огтлолтоор 2971 га талбайгаас 63308 шоометр мод бэлтгэх боломжтой.
Ойн аж ахуйн арга хэмжээ
Тус аймагт арчилгааны огтлолтыг 19746 га, цэвэрлэгээг 253814 га, ойжуулалтыг 207968 га, байгалийн сэргэн ургалтад туслах арга хэмжээг 200259 га талбайд тус тус хэрэгжүүлэх шаардлагатай. Сум сумаар гаргасан ойн аж ахуйн арга хэмжээний түүвэрийг хавсаргав

Хэрэгжүүлэх шаардлагатай ойн аж ахуйн арга хэмжээний нэгтгэл
 
 
 
д/д
 
Сумын
нэр
 
Хэрэгжүүлэх шаардлагатай  ойн аж ахуйн арга хэмжээ
Ойд хийх арчилгаа Ойд хийх цэвэрлэгээ Ойг нөхөн сэргээх ажил
Нийт хэмжээ Жилд гүйцэтгэх Хатсан модыг авах Унанги модыг авах Ойжуу-лалт БСУ
туслах
Талбай Нөөц Талбай Нөөц талбай нөөц талбай нөөц
га м3 га м3 га м3 га м3 га га
1 Цагааннуур 1268 187290 126.8 2809.3 3496 45550 3496 37000 1045  
2 Түшиг 1427 168620  102.2 1891.8   6068 95450  4800 60650 10016 240
3 Баруунбүрэн 962 101950 68.8 1031 8143 392170 8297 258550 1608 35
4 Зүүнбүрэн 1782 70070 119 934 369 3860 759 2660 2949 307
6 Сант 3526 493330 235.7 3296.7 1126 27040 974 24470 2942  
7 Орхон 1340 10460 13.4 104.6            
8 Орхонтуул 39 780 3.9 11.7 370 3250 370 2090 858  
9 Ерөө 1622 213970 162.2 4233 3004 141970 2368 48280 124057 19074
10 Шаамар 612 41430 51.0 633 1814 29170 3920 43440 2427 4615
11 Жавхлант                 210 2217
12 Баянгол 19 1900 2.7 40.7 273 3680     770 490
13 Мандал 282 9200 282 9200 79833 2537060 131057 3521790 17115 31025
14 Хушаат 383 42400 38.3 636 366 10680 258 3300 6943 602
15 Алтанбулаг 602 62150 40.0 622 4051 116244 1350 154840 13504 123284
16 Хүдэр 325 32060 3.0 1080 13237 213300 4560 73300 23524 18170
  Дүн 14189 1435610 1249.0 25476,8 104391 3343884 158089 4161460 207968 200059

 
 

Ойн сангийн талбай, нөөц сум тус бүрээр
д/д Сумын нэр ойн сангийн талбай, га талбайд эзлэх хувь ойн сангийн нөөц, м3 Нөөцөд эзлэх хувь
1 Ерөө 682525 35,34 67478470 40,09
2 Мандал 362178 18,75 20034780 11,90
3 Хүдэр 187293 9,70 21912830 13,02
4 Түшиг 146002 7,56 16331070 9,70
5 Алтанбулаг 140485 7,27 7682350 4,56
6 Цагааннуур 119944 6,21 12146610 7,22
7 Баруунбүрэн 97091 5,03 10272060 6,10
8 Хушаат 64036 3,32 4450260 2,64
9 Сант 33078 1,71 3458910 2,06
10 Шаамар 29208 1,51 1184420 0,70
11 Баянгол 25925 1,34 1562850 0,93
12 Зүүнбүрэн 15897 0,82 664270 0,39
13 Жавхлант 12703 0,66 453130 0,27
14 Орхон 5508 0,29 269200 0,16
15 Орхонтуул 5386 0,28 205940 0,12
16 Сайхан 3897 0,20 208370 0,12
Дүн 1931156 100 168315520 100
 
 
д/д
 
Сумын
 
нэр
 
Хэрэгжүүлэх шаардлагатай  ойн аж ахуйн арга хэмжээ
Ойд хийх арчилгаа Ойд хийх цэвэрлэгээ Үндсэн ашиглалтын огтлолт жилд бэлтгэх модны хэмжээ /шоо.метр/
Нийт хэмжээ Жилд гүйцэтгэх Хатсан модыг авах Унанги модыг авах Түүвэрлэх огтлолтоор
/ шоо.метр /
Талбай Нөөц Талбай Нөөц талбай  
нөөц
талбай нөөц
га м3 га м3 га м3 га м3
1 Цагааннуур 1268 187290 126.8 2809.3 3496 45550 3496 37000 6800
2 Түшиг 1427 168620 102.2 1891.8 6068 95450 4800 60650             15800
3 Баруунбүрэн 962 101950 68.8 1031 8143 392170 8297 258550 8900
4 Зүүнбүрэн 1782 70070 119 934 369 3860 759 2660 -
3 Сант 3526 493330 235.7 3296.7 1126 27040 974 24470 4400
4 Орхон 1340 10460 13.4 104.6         -
5 Орхонтуул 39 780 3.9 11.7 370 3250 370 2090 -
6 Ерөө 1622 213970 162.2 4233 3004 141970 2368 48280             41300
7 Шаамар 612 41430 51.0 633 1814 29170 3920 43440 -
8 Жавхлант                 -
9 Баянгол 19 1900 2.7 40.7 273 3680     -
10 Мандал 282 9200 44 239 79833 2537060 131057 3521790            12100
11 Хушаат 383 42400 38.3 636 366 10680 258 3300 2600
12 Алтанбулаг 602 62150 40.0 622 4051 116244 1350 154840 2100
13 Хүдэр 325 32060 3.0 1080 13237 213300 4560 73300 15574
14 Сайхан                 -
15 Сүхбаатар                 -
  Дүн 14189 1435610 1249.0 25476,8 104391 3343884 158089 4161460 97658


 
0
Сэтгэгдэл бичигдсэн байна

Сэтгэгдэл бичигдээгүй байна.

Сэтгэгдэл бичих