Бэлчээрийн нөхөн сэргээлт хийх шаардлагатайг онцоллоо

Нийтлэгдсэн огноо: 2015-07-30

“Монгол оронд байгаль хамгаалах шинэ үзэл баримтлал” төслийн эхний шатны хэлэлцүүлэг өнөөдөр ХАА-н Хөрөнгийн биржийн хурлын зааланд боллоо. Хэлэлцүүлэгт Их Британийн Лейстерийн их сургуулийн доктор Каролине, Монголын бэлчээрийн менежментийн холбооны тэргүүн профессор Д.Дорлигсүрэн нар “Виво-Төлөвлөгөө, эко системийн үйлчилгээний төлбөр ба байгаль хамгаалах шинэ хандлага”, “Монгол орны тогтвортой хөгжилд бэлчээрийн газрын үүрэг” сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн хэлэлцүүлгийн үеэр “Цаг уурын өөрчлөлт, Монгол улс дахь нүүрсхүчлийн хийн зах зээлийн боломжууд”, “Төрөөс бэлчээрийн газар ашиглалтын талаарх бодлого, түүний хэрэгжилт”, “Төрөөс мал аж ахуйн талаар явуулж буй бодлого, түүний хэрэгжилт”, “Монгол орны биологийн олон төрөл, онгон байгаль ба Виво төлөвлөгөө” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. Монголын бэлчээрийн менежментийн холбооны тэргүүн Д.Дорлигсүрэн ”Манай орны нийт нутгийн 73 хувь нь, тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрээ оруулбал 90 гаруй хувь нь бэлчээрийн газар гэж үздэг. Гэвч бэлчээрийн нөхөн сэргээлтийн ажил хийгддэггүйгээс бэлчээрийн доройтол асар их байна. Малын тоо толгой 70 гаруй саяд хүрсэн энэ үед бид бэлчээрийн нөхөн сэргээлт хийж, бэлчээрийн даацыг сайжруулахад анхаарлаа хандуулах нь нэн чухал байна” гэлээ.
1
Сэтгэгдэл бичигдсэн байна
  1. test, test [2015-12-30 01:24:28]

    tewtwet

Сэтгэгдэл бичих