Дэлхийн усны өдрийг “Ус ба тогтвортой хөгжил-2015” уриан дор тэмдэглэнэ

Нийтлэгдсэн огноо: 2016-03-21

Дэлхийн ус, ой, цаг уурын өдөр зориулсан өдөрлөгийг манай аймаг “Ус ба тогтвортой хөгжил-2015” уриан дор 03-р сарын 23-25-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Стандартчлал хэмжилзүйн хэлтэс, Ерөө голын сав газрын захиргаа, “Урсгал ус”ХХК хамтран Дэлхийн ус, ой, цаг уурын өдөр зориулсан өдөрлөгийг зохион байгуулна. Өдөрлөгийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 9-12-р ангийн сурагчдын дунд “Усны үнэ цэнэ, экологийн тэнцвэрт байдал, түүнийг хамгаалах нь” эссэ бичлэгийн уралдаан, 1-8-р ангийн сурагчдын дунд “Ус ба эрүүл ахуй” гар зургийн уралдаан, Сүхбаатар сумын сургуулиудын сурагчдын дунд “Ус ухаалаг хэрэглээ, Ухамсартай хэмнэлт” сургалт, “Мэдэхэд илүүдэхгүй”АХА тэмцээн тус бүр зохион байгуулагдах юм. 
0
Сэтгэгдэл бичигдсэн байна

Сэтгэгдэл бичигдээгүй байна.

Сэтгэгдэл бичих