“Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөний хүрээнд энэ жил аймгийн хэмжээнд бут бутлаг ургамал тариална

Нийтлэгдсэн огноо: 2016-05-05

Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат:
Аймгийн хэмжээнд бут бутлаг ургамал тариалахаар шийдвэрлэсэн

-Сэлэнгэ аймаг даяар “Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөний ажил эхлэх гэж байна. Энэ жилийн хувьд уг хөдөлгөөн ямар онцлогтой өрнөх вэ. Өнгөрсөн жилийн хувьд маш их үр дүнтэй болсон?
-“Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөн маань өнгөрсөн жил маш сайн үр дүнтэй өрнөсөн. Энэ жил өнгөрсөн жил явуулсан үйл ажиллагаан дээрээ тулгуурлаад аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг ажилдаа ороод байна. Энэ жилийн хувьд юуны өмнө бүх сумд, орон нутгийн гурван хот, аймгийн төв дээрээ цэцэрлэгжүүлэх ажил үргэлжилнэ. Уг хөдөлгөөнд аймгийн Боловсрол соёлын газар голлох үүрэгтэй ажиллана. Үүн дээр бид сургуулийн хүүхдүүд, цэцэрлэг, төсвийн байгууллагуудыг нэлээд үр дүнтэй оролцоно гэж төлөвлөж байгаа. Энэ жилийн онцлог гэвэл бид аймгийн хэмжээнд бут бутлаг ургамал тариалахаар шийдвэрлэсэн. Ерөнхийдөө нийтийн эзэмшлийн газруудад сүүлийн үед хашаажуулах, цэцэрлэгжүүлэх ажил нэлээд хийгдсэн. Энэ ажилд маш их хөрөнгө мөнгө шаардагддаг. Иймээс бутлаг ургамлаа тариад тордох юм бол нэг талаас ногоон байгуууламж болох, нөгөө талаас бусад ургамлаа хамгаалах, мөн хашаа ч болох боломжтой. Сэлэнгэ аймгийн хэмжээнд бутлаг ургамал тариалах ажил энэ жилийн “Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөний гол цөм болж өрнөнө. Энэ ажилд тодорхой хэмжээний хөрөнгийг аймгийн Засаг даргын нөөцөөс гарахаар төлөвлөөд байна. Зарим газруудад гоёлын мод авах, ногоон байгууламжийг арчилж тордох, услах хүмүүсийн цалинд зориулна” гэлээ.

2014 онд Сэлэнгэ аймаг хот суурин газрынхаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны тохижилтыг  сайжруулах зорилгоор “Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөнийг анх удаа аймгийнхаа 17 сум, 8 тосгодод өрнүүлсэн юм. Тус хөдөлгөөнд ЕББДСургууль, цэцэрлэгүүд идэвхи санаачилгатай, хичээл зүтгэлтэй оролцож, аймгийн хэмжээнд 24000 мкв талбайг зүлэгжүүлж, 5000 гаруй бут, сөөгний суулгац тарьж, 6700 мкв талбайг хашаажуулсан билээ.
0
Сэтгэгдэл бичигдсэн байна

Сэтгэгдэл бичигдээгүй байна.

Сэтгэгдэл бичих